Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Туул голын “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар суудлын автомашин /дотроо 4 зорчигчтой/ мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 1 сарын 22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашинд жолооч Г /48 настай, эрэгтэй/, зорчигч А /35 настай, эмэгтэй/, Э/12 настай, эмэгтэй/, Д /9 настай, эрэгтэй/ нарын хамт “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар