Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 24

2024.05.02 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН

ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 05.32-20.06

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 5 сарын 2, Бархасбадь гараг. Билгийн тооллын 24, Тооно одтой, улаан бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:32-20:06. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Таны сурталчилгаа