Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн даргын Тусгай элч бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Горан Алексич-ийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Сербийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, боловсрол, байгаль орчин, спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа талууд нотоллоо.

Таны сурталчилгаа