Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас 2022 оны 01 дүгээр сард мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж, 1 бүлэг, 4 этгээдийн гэмт үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх этгээдүүд нь олон тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, эзэнгүй хаваржаан дээр нядлан арьс, толгой, шийр, гэдэс дотрыг хэргийн газарт хаяж, махыг худалдан борлуулсан байна.

Иймд малчид та бүхэн гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байж, мал сүргээ байнгын хараа хяналттай байлгаж, сэжиг бүхий тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд малын бэлчээрээр явж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэнэ үү.