Цаг үеийн мэдээ

Ойрын өдрүүдэд цас хялмаалж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, ААН-үүдэд дараах сэрэмжлүүлгийг нийслэлийн Онцгой байдлын газраас өглөө.

Халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх

Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Албан байгууллага:

Ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй/

Айл өрх:

Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх

Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг санууллаа.