Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 24-ний өдрийн 02:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Т-ын 6х7 метрийн хэмжээтэй байшин, “Приус-10” загварын автомашины багаж шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Ягааны хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 1 сарын 24-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Малчин Б-ийн “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин 1 сарын 24-ний өдрийн 04:45 цагийн орчим шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж, унтраасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар