Цаг үеийн мэдээ

МОНРЕТРАНС группын нэрэмжит Монгол Улсын холимог багийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны жүдогийн зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд найман баг өрсөлдсөн бөгөөд холимогийн багийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний фарматаар явагдаж, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо баг тэргүүлж, Хилчин спорт хороо мөнгө, Женко клубийн 1, 2 дугаар байгууд хүрэл медаль хүртлээ.