Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй аймгийн удирдлагууд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон Олон Улсын Соробан Сампингийн тэмцээнд оролцож амжилт гаргасан сурагчид болон сурагчдыг бэлтгэсэн багш Е.Еркежан нарыг Засаг даргын албаны өрөөнд хүлээн авч  хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Е.Еркежан багш болон сурагчдад Баян-Өлгий аймгийн нийт ард иргэдийн өмнөөс баяр хүргэж багш Е.Еркежан болон тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг “НАЙРАМДАЛ” хүүхдийн зусланд амраах болон гэдгийг онцоллоо.

Мөн Е.Еркежан багшийн ажлын амжилтыг өндрөөр үнэлж Аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.

Тодруулбал: Соробан сампингийн олон улсын онлай̆н тэмцээн нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон бөгөөд 5 тив, 30 улсын 17 мянга орчим хүүхэд оролцож, оюун ухаанаа сорин өрсөлджээ. Баян-Өлгий аймгийн сурагчид уг тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 100 хүүхдийн жагсаалтад багтжээ.

Тэмцээний дүнгээр: С.Жигер 1 дүгээр байр, М.Ерасыл, Е.Нуртилек нар 2 дугаар байр, Б.Имангали, Е.Айбану, Б.Елмира, Е.Рабия нар 3 дугаар байрт тус тус шалгарсан байна.