Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/08 тушаалын хүрээнд дүүргийн хэмжээнд сар шинийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд айл өрхийн хог хаягдлын ачилт тээвэрлэлт, цуглуулалтын ажлыг эрчимжүүлж, нэмэлтээр шөнийн тээвэрлэлтийг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд  гэр хорооллын гурван хороонд шөнийн тээвэрлэлт зохион байгуулж 63.2 тонн хог хаягдлыг 14 удаагийн рейсээр Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. 

Таны сурталчилгаа