Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд 7 хоног бүрийн 1 өдрийн тогтсон цагт иргэдтэй уулзаж, асуудлыг сонсож шийдвэрлэхээр болсон тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тэрээр: "Нэг цэгийн үйлчилгээ"-г эрс шинэчилж, иргэдэд үнэ төлбөргүй мэдээлэл өгөх 117 тусгай дугаарыг ажиллуулна. Хамгийн нээлттэй, шударга, ард түмний итгэлийг даасан яам байна.
Авлигаас ангид шударга нийгмийг бий болгох, төрийн хүнд суртал, тодорхой бус байдлыг халж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдээ дэмжин ажиллана" хэмээлээ.