Оны шилдэг уран бүтээл, бүтээлч шалгаруулах "МӨНГӨН МОД- 2021" ёслолын арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээгээр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 2020, 2021 онуудад өөрийн оюун санаа, сэтгэл, мэдрэмжээр бүтээн туурвиж буй шилдэг 12 уран бүтээлч болон 12 уран бүтээлийг тодруулж байна.
"Мөнгөн мод 2021" наадмын тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорлоо.
Түүний Солонгос, Хятад, Австрали, Дани улсад зохион байгуулагдсан Олон Улсын бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олголоо.