Цаг үеийн мэдээ

Оны шилдэг уран бүтээл, бүтээлч шалгаруулах "МӨНГӨН МОД - 2021" арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээгээр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 2020, 2021 онуудад өөрийн оюун санаа, сэтгэл, мэдрэмжээр бүтээн туурвиж буй шилдэг 12 уран бүтээлч болон 12 уран бүтээлийг тодруулж байна. 

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн хөгжмийн зохиолчоор “Анна Каренина” жүжиг болон “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарлаа.