Цаг үеийн мэдээ

Оны шилдэг уран бүтээл, бүтээлч шалгаруулах "МӨНГӨН МОД - 2021" ёслолын арга хэмжээ Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулагдаж байна. 

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээгээр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 2020, 2021 онуудад өөрийн оюун санаа, сэтгэл, мэдрэмжээр бүтээн туурвиж буй шилдэг 12 уран бүтээлч болон 12 уран бүтээлийг тодруулж байна. 

"Мөнгөн мод 2021" наадмын дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр "Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн" хөшөөт цогцолбор шалгарлаа.