Дайны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Чернобылийн АЦС-ыг эзэлсэн Оросын цэргүүд станцаас гарч эхэлжээ. Энэ тухай AFP агентлаг нэрээ нууцалсан АНУ-ын цэргийн албан тушаалтнаас иш татан мэдээлэв.
"Чернобыль бол (Оросууд) цэргүүдийнхээ зарим хэсгийн байршлыг өөрчилж эхэлж байгаа газруудын нэг, тэд Чернобылийн атомын цахилгаан станцыг орхиж Беларусь руу гарч байна. Бид тэднийг явж байна гэж бодож байна. Гэхдээ тэд бүгд явсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна" гэж AFP эх сурвалж хэлэв.
Чернобылийн атомын цахилгаан станцаас оросуудын зарим хэсгийг татан гаргасан тухай мэдээллийг Пентагон дахь эх сурвалж CNN-д батлан хэлсэн байна.
Эх сурвалж: France24