Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын К-рор урлагийг дэлхийд таниулж байгаа алдарт BTS хамтлаг Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцож, тайзан дээр үзүүлбэрээ сонирхуулжээ. Уг хамтлагийн шүтэн бишрэгчид нь өнгөрөгч онд багагүй амжилт гаргасан залуусыг Грэммийн хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, шагнал хүртэнэ гэж итгэж байсан ч сэтгэл гонсгор үлдлээ.

Шүтэн бишрэгчдийнх нь ундууцаж буйгаар Грэммийн наадмыг зохион байгуулагчид хамтлагийг урьж үзэгчдийн сонирхлыг татахад ашигласан боловч шагнал өгсөнгүй гэжээ. Jin, Suga, J-Hope, RM, Jimin, V болон Jungkook нар энэ жилийн Грэммийн тайзнаа дэлхий дахинд хит болсон “Butter” дуугаа дуулсан байна. 

BTS 2022 оны Грэммид шилдэг поп хамтлагийн үзүүлбэрийн төрөлд нэр дэвшжээ. Энэ төрөлд BTS, Coldplay, Justin Bieber, Benny Blanco, Tony Bennet, Lady Gaga нар өрсөлдсөн ч шагналыг Doja Cat болон SZA нар “Kiss Me More” дуугаараа хүртсэн байна. 

BTS хамтлагийн шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчид Doja Cat-ыг энэ төрөлд шагнал авсан явдалд хүндэтгэлтэй хандаж байгаа ч Грэммийн наадмыг зохион байгуулагчид BTS хамтлагийг үзэгч татахын тулд ашигласан нь тоогүй хэмээн шүүмжлээд байна. 

Эх сурвалж: Cosmopolitan