Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр эхнэрийнх нь өвчнөөр хошигносон жүжигчин Крис Рокыг алгадсан жүжигчин Уилл Смит нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр болжээ. Түүний Оскарын тайзнаа гаргасан үйлдлийг шүүмжлэгчид сэтгэл санаа, бие махбодийн хувьд хүнд дарамтад оруулаад байгаа аж.
Их Британийн “The Sun” сонинд нийтэлснээр Смит нөхөн сэргээх эмнэлэгт хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэхээр болсон гэжээ. Энэ нь түүнийг стрессээ даван туулахад туслах юм байна. Хэсэг хугацаанд завсарласныхаа дараа Уилл Смит өөрийн нэр хүнд, карьераа эргүүлэн олж авна гэдэгт итгэлтэй байгаа гэж “The Sun” сонинд нийтэлжээ.
Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын хороо Уилл Смитийн эсрэг сахилгын шийтгэл оногдуулахаар болсон бөгөөд тэрээр академийн гишүүнчлэлээсээ татгалзаад байгаа юм.
Эх сурвалж: Marca