Өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, АН-ын сонгогдсон дарга М.Тулгат болон Ардчилсан намын нийт удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: "ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайрсан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайрсан. Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалыг үгүй хийнэ гэж байвал санааны гарз гэж хэлье. Х.Баттулга аа одоо боль, залуучуудад зай тавьж өг"