Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр сити” хотхоны С блок гал гарч байна гэсэн дуудлагыг 19:00 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 7 км замыг туулан очиход 120х50 метрийн хэмжээтэй баригдаж байгаа 7 давхар барилгын дээвэр, 2, 3 дугаар давхрын агааржуулалтын хоолой, 3 дугаар давхрын тааз, дулааны шугам тус тус шатаж байсныг ажиллан унтраажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар