Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой хүрэл, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Японы Тайко Ямамото 5:1-ээр ялсан ч хагас шигшээд Азийн хошой аварга, цэргийн дэлхийн хошой аварга, Ираны Ядоллах Мохебид 2:12-оор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Сардорбек Холматовтой маш хүнд барилдаан хийж 15:12-оор ялав. Манай бөх 8:1-ээр гайхалтай эргэн ирэлтийг хийж ялалт байгууллаа.

Ийнхүү манай эрэгтэйчүүд бөхчүүд эх орныхоо дэвжээнд хүнд гурван жиндээ (92 кг-д Д.Оргилох, 97 кг-д Ө.Батзул мөнгөн медалийн эзэн болсон юм) медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлж байна.

Таны сурталчилгаа