Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын байгууллагаас 2012 оноос өнөөг хүртэл 273 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны гурав нь эмэгтэй алба хаагч юм.  

  Ахмад Э.Өлзийжаргал нь 2014-2015 онд НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын IV батальоны Байлдааны хангалтын ротын Эмнэлгийн бүлэгт дотрын эмчээр үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын албаны анхны эмэгтэй алба хаагч юм. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн их эмч, албаны даргын албан тушаалыг хашиж байгаа тэрбээр Онцгой байдлын албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна.