Цаг үеийн мэдээ

Бяцхан бие нь даамгүй тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналж байгаа гуравхан настай У.Маргад охинд олон түмний минь сэтгэлийн гал, итгэлийн хүч юу юунаас илүү хэрэгтэй боллоо.

БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлага үүссэнтэй холбоотой түүний аав, ээж нь олон нийтээс тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүссээр байна. У.Маргад охин мөрдэс нэгтнүүдийн үр үндэс бөгөөд түүний аав дэд хурандаа Б.Ууганбаяр Зэвсэгт хүчний 350 дугаар ангид Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажилладаг бол түүний ээж ахлагч С.Ганзаяа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэдэг шилдэг офицер, ахлагч нарын нэг юм. 

У.Маргад охины эмчилгээнд 300-450 сая төгрөг яаралтай шаардлагатай тул сайхан сэтгэлт олон түмэн болон мөрдэс нэгт эрхэм нөхдөдөө тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС

ХААН БАНК: 5073035840

ГОЛОМТ БАНК: 4305125348

Данс эзэмшигч: Ээж-Сэргэлэн Ганзаяа 

Харилцах утас С.Ганзаяа 88376062