Цаг үеийн мэдээ

ДЭМБ-аас жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн 7 хоногийг “Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Урт удаан эрүүл амьдралыг хүн бүрд” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

1967 оноос хойш дэлхий дахин вакцины тусламжтайгаар амь насанд аюултай 20 гаруй төрлийн өвчнөөс сэргийлж, олон сая хүний амь насыг аварсаар байна.

Урьдчилан сэргийлэх боломжтой тарилгатай халдварт өвчнүүдээс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалж эрүүл урт удаан амьдрах боломжтой тул вакциндаа хамрагдан дархлаажуулалтын аюулгүй байдлын төлөө хамтдаа хичээцгээе.

 

Таны сурталчилгаа