Цаг үеийн мэдээ

Тодруулбал, ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу 5-р сарын 11-ээс 15-ны хооронд ОХУ-ын нийслэлд Москвагийн хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэргэдэх Олон улсын "Сольвейг" дууны төв Оросын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэмжлэгтэйгээр Олон Улсын дулаачдын XI удаагийн уралдааныг зохион байгуулах гэж байна.  

Жил бүр уламжлал болон зохиогддог энэхуу уралдаанд 2012-2021 оны хооронд нийт 3000 гаруй уран бутээлч, дулаачид оролцсон байна. Эдгээр нь дуулах урлагт хөл тавьж буй балчир  бага насны хүүхдүүдээс эхлээд дэлхийн томоохон театруудын нэрт гоцлол дуулаачид байжээ.

Өмнөх арван жилийн хугацаанд тус уралдаанаар зөвхөн Оросын төдийгүй Беларусь, Украин, Казахстан, Грек, Ирланд, Израиль, АНУ, Франц, Латви, Словени зэрэг орны дулаачид ялагчаар  тодорч байжээ.

Энэ удаагийн уралдаанд зохион байгуулагчдын зүгээс Монголын оролцогчдыг анх удаа урьж байна.  Олон улсын нэр хүндтэй урлагийн томоохон энэ наадамд үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн оролцсон улс орнуудын хүрээг Монгол Улс тэлээд зогсохгүй, нүүдэлчин ардын зүй ёсны сонин содон дуу хоолой нь урлаг, соёлын дахин давтагдашгуй шинэ өнгө аяс нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа гэжээ.

Энд сонирхуулахад, Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын XI  уралдаанд "49-р гудамж" хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Баттүшигийн Билгүүн, Монгол Улсын Консерваторын оюутан, 19 настай Баттөмөрийн Ариунбат, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Уурхайчин" Соёлын ордны гоцлол дуулаач, МУСТА  Нацагдоржийн Нямсүрэн, тус үйлдвэрийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургуулийн сурагч, 13 настай Түвшинжаргалын Улсболд, Дорнод аймгийн "Шинэ суваг-23" телевизийн дэргэдэх "Хүүхдийн цаг" студийн нэвтрүүлэгч, гоцлол дуулаач Эрдэнэтуяагийн Чинхүслэн нар Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Москва хотруу хүлгийн жолоо залах юм. 

Таны сурталчилгаа