Цаг үеийн мэдээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпийн наадам тавдугаар сарын 1-нд Бразилын Кашиас-ду-Сул хотод эхэлсэн билээ. Дөрвөн жил нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд манай улсаас 65 кг-д Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Чинзориг, 74 кг-д Ш.Батбаатар гэсэн гурван тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн хамт оролцохоор өчигдөр эх орноосоо мордов. 

Манай гурван тамирчин одоогоос дөрвөн жилийн өмнө Туркийн Самсунд болсон наадмаас Н.Эрхэмбаяр, Д.Чинзориг нар мөнгө, Ш.Батбаатар хүрэл медаль хүртэж байв.

Таны сурталчилгаа