Цаг үеийн мэдээ

"Их хотын соёл" уриан доор явагдах "UB Record Fair-2022 Пянзны Яармаг" 5-р сарын 13-15 ны хооронд "MN Tower"-ийн MN Gallery-д зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Монголд анх Facebook-ийн "Пянз цуглуулагчдын клуб" групп, Red Mars Entertainment-тай хамтран "Sengeragi Gallery"-д 2020 онд амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ жилийн Пянз хөгжмийн наадмын гол санаа зорилго нь хөгжимтэй хамт өнгө найрсаж байдаг амьдралын хэв маяг соёлыг бас хамтатгаж байгаагаараа илүү онцлогтой. Хөгжимд дуртай залуусын амьдралын хэв маяг, хэрэглээ соёлд оролцдог Хөгжмийн янз бүрийн форматууд ( Пянз, СД, кассет), Фэйшн, Кофе, Ном, Мeта дижитал ертөнцийн элемэнт болсон NFT, залуусын сонирхдог орчин үеийн төхөөрөмжүүд, залууст зориулсан санхүүгийн үйлчилгээ төлбөрийн цахим платформууд, цуглуулгын төрөл зүйлүүд гэх мэтчилэн тэдний амьдралын алхам бүрт хэрэглээ болсон олон төрөл зүйлийн үйлчилгээ, тэдгээр бүтээгдхүүнүүдийг үйлдвэрлэдэг худалддаг бизнэсийнхэн, ажил хэрэгч хүмүүс, хэрэглэгчид үйлчлүүлэгчдийн томоохон цугларалт Яармаг болно. Энэ үеэр залуусын дуртай хамтлаг дуучдын амьд тоглолт, хөгжимтэй холбоотой олон төрлийн хэлэлцүүлэг, бараа бүтээгдхүүний танилцуулга, чөлөөт худалдаа 3 өдрийн турш явагдана. Мөн кофе шопууд "Монголын Баристагийн холбоо"-той хамтарч "Coffee street" үйл ажиллагаа зохион байгуулж кофений соёлыг сурталчлах, танин мэдэхүйн сургалт, худалдааг явуулах юм. Нэрт зураач уран бүтээлчдийн хөгжмийн урлагтай холбоотой сэдэв болон рок поп урлагийн уран бүтээлчдийн дүрсэлсэн уран бүтээл үзэсгэлэн ч бас энэ Яармагийн үеэр тусгайлан зохион байгуулагдаж үзэгчдийн хүртээл болно. 

3 өдөр үргэлжлэх дуу хуур баяр хөөр долгилсон энэ үйл ажиллагаанд оролцох мянга мянган урлаг хөгжимд дуртай хүмүүсийн цугларалт болох энэ Яармагт оролцсоноороо та бүхэн өөрсдийн бизнес үйлчилгээгээ түмэнд түгээн сурталчилж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн арилжаа наймааны өндөр борлуулалт хийх боломжтой болохыг анхаарч хамтарч ажиллахыг урьж байна. Мөн та энд ирж "Ид шидийн орон" төслийн Дундговь аймаг дахь хүүхдийн ордон төвийн хандивийн үйл ажиллагаанд оролцож нэмэр хандиваа оруулах боломжтой.

-Тус наадам яармагыг Facebook дэхь "Пянз цуглуулагчдын клуб", Red Mars Entertainment "MN Art Gallery"хамтран зохион байгуулж байна. 

-Наадмын дизайны концепт болон маркетинг дээр Brainstorm компани

-Наадмын ивээн тэтгэгч хамтран зохион байгуулагчаар "Summit" групп, PC Mall дэлгүүр, "Audio Technica" брэнд , Hobby Zone дэлгүүр

-Оролцогчид

"Nepko" Publishing

"Global Smart Solution" компани

"Chinzo's Record Room" пянзны дэлгүүр

"Пянзчин" пянзны дэлгүүр

"UB Welcome Records" пянзны дэлгүүр

"Ice Mob" пянзны дэлгүүр

"Bono Records" пянзны дэлгүүр

"Good Soil" хөгжмийн дэлгүүр

Mongol NFT компани

Comf-Pro компани, Comf Coffee Shop

Монголын Баристагийн холбоо

Home Barista Mongolia

Таны сурталчилгаа