Цаг үеийн мэдээ

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ. 

2022.05.01-нээс 2022.05.11 хооронд Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум, арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум нийт 15.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. 2022 он гарснаас хойш 187 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2300 өрх ипотекийн зээлд хамрагджээ.