Цаг үеийн мэдээ

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн /2022.02.11/ хурлаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр хуульч Ж.Эрхэмбаатарыг томилж байв. Дэд захирлын албан тушаалд томилогдоод удаагүй байсан Ж.Эрхэмбаатар ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр өөрийн цахим хуудастаа: "2022 оны 04 сарын 29-ний өдрийн ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хуулийг хэрэгжүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Хамтран ажилласан хамт олондоо баярлалаа" хэмээн нийтэлжээ.