Цаг үеийн мэдээ

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ"  цогц сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа НАМЭХ-ны бүх шатны манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхжуулах вакум сургалт үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхи санаачлагыг өрнүүлж дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлэн алхахад нь чиглүүлж, сургаж, хөгжүүлэх зорилготой тус цогц сургалтын хөтөлбөр нь:

- Социал демократ үзэл баримтлал

- Намын мөрийн хөтөлбөр

- Хүний эрх

- Жендерийн эрх тэгш байдал

- Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо

- НАМЭХ-ны бүх шатанд тулгамдаж буй асуудал, үйл ажиллагааг сайжруулах гэсэн сэдвүүдээр явагдаж байна.

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ"  хөтөлбөр нь 2022.05.20-2022.07.01-ний хооронд үндэсний хэмжээнд хэрэгжих бөгөөд 3000 эмэгтэйчүүдийг хамруулан оролцуулна.