Их Британи ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөжээ. Үүнд, Владимир Путинтэй ойр дотны харилцаатай гэгддэг Олимпын аварга Алина Кабаева, түүний хуучин эхнэр Людмила Очеретная нар багтжээ.
Алина Кабаева болон Путины төрөл төрөгсдийг Их Британийн хориг арга хэмжээний жагсаалтад оруулсны дараахан ОХУ-ын ГХЯ оросын иргэдийг тус улсад зорчихгүй байх, Британийн виз авахгүй байхыг зөвлөжээ.
Кабаева "Үндэсний хэвлэл мэдээллийн групп"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа учраас албан ёсоор жагсаалтад орсон байна. Энэ бүлэгт багтсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (түүний дотор Оросын Нэгдүгээр суваг) Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахад хувь нэмэр оруулдаг гэж Британийн эрх баригчид үзэж байгаа юм.
Владимир Путины хамаатан эсвэл түүний “ойрын хүрээлэлд” багтдаг хүмүүс гээд нийтдээ 12 хүн хориг арга хэмжээний жагсаалтад орсон байна. Үүнд:
Анна Зацепина - Кабаевагийн эмээ, Путины найз Геннадий Тимченкогийн бизнесийн хамтрагч гэгддэг;
Владимир Путины үеэл, болон тэдний хүүхдүүд Игорь Путин, Роман Путин, Михаил Путин, Михаил Шеломов нар гэх мэт хүмүүс багтжээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс хэлэхдээ, хориг арга хэмжээ нь "Путины тансаг амьдралын хэв маягийг хангадаг далд сүлжээг" чиглэж байгаа. "Украин ялах хүртэл Путины түрэмгийллийг дэмжигч бүх хүнд бид хориг арга хэмжээ авсаар байх болно" гэж тэр нэмж хэлжээ.
Эх сурвалж: Настоящее время