Өмнөд Осетийн одоогоор ажлаа өгөөгүй байгаа ерөнхийлөгч Анатолий Бибилов 7-р сарын 17-нд Өмнөд Осетийг ОХУ-д нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар товложээ. Холбогдох зарлигт тавдугаар сарын 13-нд гарын үсэг зурсан байна.
Гуравдугаар сарын 30-нд Бибилов Өмнөд Осет ОХУ-д нэгдэхэд шаардлагатай хууль ёсны арга хэмжээнүүдийг авна гэж мэдэгдсэн. Өмнөд Осетийн ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн гарын үсгийн хуудсыг тус улсын СЕХ тавдугаар сарын 6-нд хүлээн авчээ.
Тавдугаар сарын 8-нд Өмнөд Осетид хоёр дахь шатны сонгууль болж, Бибилов ялагдсан. 5-р сарын 24-нд тангараг өргөхөөр болсон Өмнөд Осетийн сонгогдсон ерөнхийлөгч Алан Гаглоев өмнө нь Өмнөд Осетийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боловч Оростой тохиролцсоны үндсэн дээр явуулна гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: EADaily