Цаг үеийн мэдээ

Боловсролын салбарын төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд  анхан шатны нэгж дээр төсвийг хамт олны оролцоотой төлөвлөх, хуваарилах, зарцуулах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөх уулзалт өнөөдрөөс эхэлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, 2022 оны боловсролын салбарын төсөв, хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг нийт багш, ажилтнуудад өгч, цэцэрлэг, сургууль тус бүр батлагдсан төсвөө багш, ажилтан нэг бүрийнхээ оролцоотой хэрхэн төлөвлөх, хуваарилах зарцуулах талаар санал сонсож байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан нэг бүр төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтаа хянадаг болж байна.

Уулзалт цахим, танхим хосолсон хэлбэрээр улс орон даяар үргэлжилнэ.