Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг баг, “Бүрхээр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 167 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ -т 5 сарын 13-ны өдрийн 16:50 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 16:56 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.