Пентагоны тэргүүн Ллойд Остин тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярьжээ.
Энэ нь 2-р сарын 18-наас хойшхи АНУ, Оросын батлан хамгаалах яамны тэргүүн нарын анхны яриа байсан гэж тэмдэглэжээ.
"Остин Украинд нэн даруй гал зогсоохыг уриалж, холбооны шугамаа хадгалахын чухлыг онцоллоо" гэж Пентагон хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд "Америкийн талын санаачилгаар" яриа өрнөсөн гэж тэмдэглэжээ. "Олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, тэр дундаа Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн" гэж яам мэдэгджээ.
Пентагоны эх сурвалж Ройтерс агентлагт хэлэхдээ, яриа нэг цаг орчим үргэлжилсэн ч "ямар нэгэн тодорхой асуудлыг шийдэж чадаагүй, Орос тал Украинд хийж байгаа зүйлд шууд өөрчлөлт оруулах шийдвэрт хүрээгүй" гэжээ.
Эх сурвалж: Медуза