Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “.....” ХХК-д ачааны цахилгаан шатны хаалганд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 19-ний өдрийн 19:42 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 10 км замыг туулан 19:57 цагт очиход тус байгууллагын ажилтан Э /25 настай, эмэгтэй/ ачааны цахилгаан шатны хаалга болон 1 дүгээр давхрын тавцангийн хооронд зүүн хөлөөрөө хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.