Цаг үеийн мэдээ

Монгол улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022.01.01-2022.05.31-ний өдрийн хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.