Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийн үйл ажиллагааг эсэргүүцэн Ардчилсан намын 400 гаруй гишүүд цуглан УДШ-ийн гадаа мэдээлэл хийж байна.
Тэд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриаллаа.