Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, БНСУ-ын Өвчний хяналтын агентлагтай хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлэх бөгөөд
Тандалт
Талбарын тархвар судлал
Лабораторийн чиглэлээр хамтран ажиллана.
Хамтын ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахаар БНСУ-ын Өвчний хяналтын агентлагийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Grace Park, туслах захирал Ayoung Lee, Дэлхийн эрүүл мэнд ба хөгжлийн түнш байгууллагыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Профессор Hoonsang Lee, БНСУ-ын Өвчний хяналтын агентлагийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дэд захирал Bryan Inho Kim болон Jae Sun Park, Jungyeon Kim, Heui Man Kim, Hyungjun Kim шинжээч мэргэжилтэнүүд, лабораторийн зөвлөх Chun Kang, Eunkyo Seo бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
БНСУ-ын Өвчний хяналтын агентлагийн төлөөлөл мөн ЭМЯ-ны удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.