Дуучин Рианна болон реппер Асап Роки нар бяцхан ханхүүгээ баяртайгаар өлгийдөн авчээ. Энэ мэдээ гарсны дараахан Рианнагийн хуучин найз залуу дуучин Крис Браун Инстаграмынхаа сторид аз жаргалтай хосод сайн сайхныг хүссэн пост оруулсан байна.
Крис “Баяр хүргэе” гэсэн үгийг зүрх, залбирч буй гар, жирэмсэн эмэгтэйн эможийн хамт сторидоо оруулжээ. Рианна, Крис Браунтай 2008 оноос хойш болзсон бөгөөд Крис Рианнад гар хүрснээр тэдний хосын харилцаа 2009 онд харамсалтайгаар дуусгавар болсон билээ. Рианнад гар хүрснээс болж Крис таван жилийн тэнсэн харгалзах ял сонссон юм.
Крисийн Рианна, Роки нарт баяр хүргэсэн стори постыг шүтэн бишрэгчид нь янз бүрээр хүлээж авчээ. Зарим нь түүний сайхан сэтгэлийг сайшаан магтсан бол зарим нь түүнийг Рианнаг алдсандаа шаналах хэрэгтэй гэх мэтээр сэтгэгдэлээ хуваалцсан байна.
Рианна, Асап Роки нар тавдугаар сарын 13-нд Лос Анжелест хүүгээ өлгийдөж авсан тухайгаа өчигдөр олон нийтэд мэдээлсэн ба хүүгийнхээ нэрийг олон нийтэд зарлаагүй байгаа ажээ.
Эх сурвалж: XXLMag