Цаг үеийн мэдээ

Хуримаа хийж гал голомтоо бадрааж буй хосууддаа зориулан мод тарих орчин бүрдүүлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Экологийн цагдаагийн алба, хуримын ордонтой хамтран санаачилж “Хосын төгөл”-ийг байгуулсан. Энэхүү төглийг байгуулснаар өнөөдөр гал голомтоо бадрааж буй 5 гэр бүл гэрлэх ёслолын ордноос “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г зорин  мод тарьж хосын төгөл-ийг чимлээ. Гэрлэх ёслолоо хийж буй Г.Цэнгэлбаяр эхнэр О.Золбоо, А.Ганбаатар эхнэр Б.Батзаяа, Б.Шинэбаатар  эхнэр Г.Тайван, Ж.Лхагвасүрэн эхнэр С.Солонго, Б.Золбаяр эхнэр Б.Өлзийжаргал   нарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүгээс халуун баяр хүргэж, аз жаргал хүсэв. 

Дурсгал болгож тарьсан модыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс жилийн 4 улирлын турш арчилж, хамгаалж, хайрлаж ургуулах болно гэдгээ мэдэгдлээ. 

Таны сурталчилгаа