5-р сарын 21 буюу маргааш Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт /РЦНК/-д уран зохиол, яруу найраг, ном унших сонирхолтой хүн бүрт зориулсан "Номын сангийн шөнө -2022" арга хэмжээ болох гэж байна. Уг арга хэмжээ нь анх удаа Русский Дом в Улан-Баторе-ийн талбайд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гэр бүл залуучуудад чиглэсэн гэдгээрээ онцлогтой юм. Ирсэн зочид "Цаг хугацааны машинаар утга, уран зохиолын бүх цаг үеэр" аялж Русский Дом в Улан-Баторе-ын номын сангийн сан хөмрөгтэй танилцах боломжтой.
“Номын сангийн шөнө-2022”-арга хэмжээний үеэр дараах номын хэсгүүд байрлана.
- Оросын нэрт зохиолч, яруу найрагч А. Варламов, О. Шишкин, М. Амелин, А. Снегирев, А. Улзытуев нартай уулзах, гарын үсэг авах
- яруу найргийн хорхойтнуудад зориулсан "Чөлөөт микрофон" нээлттэй талбар (хүссэн хэн бүхэн “амьд” хөгжмийн хамсраа дор өөрийн дуртай шүлгээ унших)
- номны хавчуурга хийх мастер-хичээл;
- караоке-локаци "Дуулдаг шүлэг" ( "Номын сангийн шөнө-Библионочь"-ийн зочид дуучин БАмархүүгийн дуулаачын студийн модераторуудын удирдлага дор уран зохиолын хит болсон дуу дуулах)
- "Ном ярьж байна" фото бүс-д номоор таны ирээдүйг хэлж өгөх
- "Миний дуртай ном", "Намайг авч уншаарай" интерактив талбар ("Номын сангийн шөнө-Библионочь"-ийн зочдын хувийн номын сангийн номыг үнэ төлбөргүй солилцох боломжтой)
- Орос, Монгол уран зохиолын номын үзэсгэлэн худалдаа
- "У Миши" кофе шопын “уран зохиолын ” тусгай меню
“Номын сангийн шөнө-2022”-арга хэмжээний зочид Русский Домын номын сангийн хүндэт уншигч болох боломжтой. 5-р сарын 21-нд уншигчийн эрх авсан хүмүүсийн дунд шагнал бүхий сугалаа явуулна.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь олны анхаарлыг номд хандуулах, номын сан, музей, ном хэвлэлийн ажлыг хөгжүүлэх, насанд хүрэгчид хийгээд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цоо шинэ хэлбэрүүдийг бий болгоход оршино.
"Номын сангийн шөнө-Библионочь" арга хэмжээ 2022 оны 5-р сарын 21-нд 20:00 цагт Улаанбаатар, 12-р хороолол Токиогийн гудамж, 39 (Русский Дом в Улан-Баторе)-д болно. Хүссэн бүхнийг урьж байна, чөлөөтэй оролцох боломжтой (12+).