Дорноговь аймгийн Сайншанд суманд "Язгуур алтан өв" соёлын биет бус өвийн үзлэг, наадам, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.
Соёлын биет бус өвийн талаарх бүх нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилгоор аймгийн Соёл урлагийн газраас 2 өдрийн турш гала тоглолтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 14 сумын 372 өвлөн уламжлагчид, 70-80 гаруй соёлын төвийн алба хаагч, зохион байгуулагчид нийлсэн 470 гаруй хүний хичээл зүтгэл, авьяас билэг ундарсан өргөн дэлгэр үйл ажиллагаа боллоо.