Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 61 тохиолдол батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 28 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 928.147 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт  бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2118 байна. 

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд : 

Дархан-Уул 2, Дорноговь 14, Орхон аймаг 1, Өмнөговь аймагт 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 135 хүн эдгэрчээ.