Цаг үеийн мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. 

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулж байна. 

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 14211 төгсөгчөөс 13533  суралцагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 13530 нь шалгалтад тэнцсэн. 

Нийслэлийн хэмжээнд 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 15700 хүүхэд  бүртгүүлсэн байна.

Нийслэлд 22 байршилд элсэлтийн ерөнхий шалгалтын төв ажиллана.