Цаг үеийн мэдээ

 Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг-Урт 4 дүгээр багийн “Эрдэнийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км/-т Зам тээврийн осол болж 1 иргэн автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 17:03 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 55 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Приус-20” загварын автомашин /дотроо 5 зорчигчтой/, Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Королла Фиелдэр” загварын суудлын автомашин /дотроо 5 зорчигчтой/, автозамын зорчих хэсэгт хоорондоо мөргөлдөж иргэн Б /52 настай, эрэгтэй/ автомашин эд ангид хавчуулагдан нас барсан байсныг 1 цаг 35 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Таны сурталчилгаа