Цаг үеийн мэдээ

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... дүгээр байр 11 дүгээр давхраас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 18:07 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Иргэн Х /42 настай, эмэгтэй/-нь тус байрны 11 дүгээр давхрын тагтан дээрээс амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг алба хаагчид 30 минут ажиллаж аюулгүй буулган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.