Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн ... дугаар гудамжинд оршин суугч  иргэн Ч 6 сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ч /52 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г 6 сарын 24-ний өдрийн 20:45 цагаас эхлэн тус сумын Баянбулаг багийн 2, 3 дугаар хэсгийн 36 гудамжинд явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:37 цагт түр зогсоосон. 6 сарын 25-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.