Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн АШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Эрдэнэбилэгийн Дөлөө эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанаа энэ сарын эхээр Алматыд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн Энэтхэгийн Амантай хийж 3:13-аар ялагдснаар хүрэл медалийн тавцанд зогссон юм.
Түүний энэхүү медаль нь Бишкекийн дэвжээнээс “U23” ангилалд манай эрэгтэй бөхчүүдийн анхны медаль болж байна. Сүүлийн өдөр буюу маргааш манай улсаас 61 кг-д Ш.Эрдэнэ-Очир, 65 кг-д Н.Ганбаяр, 74 кг-д М.Мөнхбат, 92 кг-д Б.Ган-Эрдэнэ нар тус тус барилдана.

Таны сурталчилгаа