Цаг үеийн мэдээ

Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол, Заамар, Лүн сум, орчимд болон зүүн хажуугийн Хэрлэн гол, Өндөрхаан, Чойбалсан хот орчимд  усны төвшин өдөрт 10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 5-45 см ихэсгэжээ. Мөн Хэрлэн, Онон, Улз, Халх  голуудын усны төвшин 10 см орчим нэмэгдэн үерлэжээ.

Хэрлэн гол, Өндөрхаан сум орчимд өчигдөр /2022.06.25/ усны төвшин 30 см нэмэгдэж, үерийн төвшинг 10 см орчим даван үерлэсэн. Иймд дээр дурьдсан голууд болон суурин газрын ойролцоо байгаа иргэд болзошгүй аюулаас сэрэмжтэй байна уу. Гол мөрний эрэг дагуу бууж, суурьшихгүй аялаж, амарч зугаалахдаа гол руу орохгүй, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.