Цаг үеийн мэдээ

06 дугаар сарын 25 -ний өдөр Булган аймаг Бугат сумын 2 дугаар баг “Зүүн түрүүний гүүр” гэх газарт Хово маркийн автомашин онхолдож 1 хүний амь нас хохирлоо.

Тодруулбал: Жолооч А Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчигчгүй ганцаараа хөдөлгөөнд оролцож яваад онхолдсон бөгөөд гүүрний хашлага мөргөж хажуу руу нь автомашинтайгаа унаж, эмнэлгийн анхан шатны тусламж авах замдаа нас барсан зам тээврийн хэрэгт Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.