Үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхээ найман жилээр хасуулаад байсан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг шүүхээс сэргээх шийдвэр гарсан тухай өмнө бид мэдээлсэн. Харин өнөөдөр /2022.06.26/ тэрээр Мөнхийн үсэг группийн 30 жилийн ойд зориулсан, үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд зодоглож байна.